
Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг “улны айлууд” хэмээх нэр томьёо хэрэглэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн өчигдөр огцруулсан. Дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдэг нь анхаарал татаад байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нарын нэр яригдаж байгаа юм.
Тэгвэл уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан няцаалт өгчээ. Тэрбээр “Сайд болохыг хүсэж байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө үү!!!. Намайг дунд нь харлуулж зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье” хэмээн цахим хуудсандаа бичжээ.