Д.Амарбаясгалан: Д.Сарангэрэл сайдыг огцруулах Ерөнхий сайдын захирамж гарлаа

2022-09-27

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр “Нэн ядуу өрхүүдийг зорилтот бүлэг гэж хэлбэл мэдэхгүй, манай яамныхан “Улны айл” гэж нэрлэдэг. Эдгээр өрхийг ядуурлаас гаргахын тулд үсчний сургалтад хамруулна” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд буй.

Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргав. Мөн Д.Сарангэрэл сайд өөрийн биеэр огцрох хүсэлтээ өгчээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэдий ажилдаа томилогдоод удаагүй ч болчимгүй үг хэрэглэж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Зарчим бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ард иргэдийг, нийгмийн давхаргыг ангилж буй явдалд миний бие хяналт шалгалт хийж, эргэн мэдээлнэ. Хэрэв шаардлагатай бол хариуцлага тооцно” гэлээ.

Холбоотой мэдээ