Сангийн яам: 20 сая ба түүнээс дээш цалинтай иргэд 20 хувийн татвар төлнө

Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Ирэх оны төсөвт хэд хэдэн онцлох заалтуудыг тусгажээ:

  1. 2023 оноос эхлэн нэг сарын 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн, 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн, 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ.
  2. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөгийг тусгажээ. Хүүхдийн мөнгөний хэмжээг 100 мянган төгрөг хэвээр байлгахаар, харин нийт хүүхдийн 80%-д олгохоор тусгажээ.
  3. Улсын төсвөөр шинээр барилга байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn