Д.Сарангэрэл: “Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя, бид ядуурлаас гарахаар нойргүй ажиллаж байна

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр “Нэн ядуу өрхүүдийг зорилтот бүлэг гэж хэлбэл мэдэхгүй, манай яамныхан “Улны айл” гэж нэрлэдэг. Эдгээр өрхийг ядуурлаас гаргахын тулд үсчний сургалтад хамруулна” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм.

Тэрбээр үүндээ өнөөдөр тайлбар хийв.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Ядуурлын түвшнээс доогуур байгаа иргэдийг улны айлууд гэж болчимгүй үг хэлсэндээ хүлцэл өчиж байна. Яамны зүгээс цалин, тэтгэврийн, болон халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхээр зориг шулуудаж, шөнө дөл хүртэл сууж ажиллан бэлэн болоод байна. Гадаад хэлэнд bottom гэдэг үгийг улны гэж орчуулдаг манай мэргэжлийн хүн надад ойлгуулсан. Миний үгийн сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна. Нэн ядуу 1520 хүнийг зах зээлд эрэлтр хэрэгцээтэй байгаа мэргэжлийг эзэмшүүлнэ. Тэр хүмүүсийг бүгдийг нь үсчин болгохгүй”


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn