ОХУ-ын Ижевск хотын сургуульд халдлагад өртөж нас барсан хүний ​​тоо 13 болж нэмэгджээ

Оросын Мөрдөн байцаах хороо Ижевск хотын 88-р сургууль дээр буун дуу гарч 13 хүн, тэдний дотор таван хүүхэд нас барсан гэж мэдээллээ.

Урьдчилсан мэдээллээр Ижевск хотын нэгэн сургуульд буудсаны улмаас есөн хүн, түүний дотор таван хүүхэд нас барсан гэж РИА Новости агентлаг мэдээллээ.

Ижевск хотын 88 дугаар сургууль руу үл таних этгээд гал нээж, улмаар амиа хорложээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр 6 хүн нас барж, 20 хүн шархадсан байна.
“Урьдчилсан мэдээллээр уг гэмт хэргийн хохирогч болсон есөн хүн боловсролын байгууллагын хоёр хамгаалагч, хоёр багш, мөн насанд хүрээгүй таван хүүхэд байна. Шархадсан хүмүүс байгаа” гэж тус газраас мэдээлэв.

ОХУ-ын Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны дарга Александр Хинштейний Telegram хуудсандаа бичсэнээр гэмт этгээд хоёр гар буугаар зэвсэглэсэн байжээ.

“Халдлага үйлдэгч амиа хорлосон. Тэр нацистын бэлгэдэл бүхий хар футболк, балаклав өмссөн байсан. Түүнд ямар ч бичиг баримт байгаагүй, одоогоор хэн болохыг нь тогтоож байна” гэж нэмж хэлэв. Хэргийг Мөрдөн байцаах хорооны төв албанд шилжүүлжээ.

Хохирогчдод эмнэлгийн тусламжийг түргэн тусламжийн 14 баг үзүүлж байна гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайдын туслах Алексей Кузнецов мэдэгдэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn