Эрхүүд цэрэг татлагын комиссын даргыг буудсан залууд хоёр хэргээр эрүү үүсгэжээ

ОХУ-ын Эрхүү мужид цэрэг татлагын байранд өнөөдөр буудалцаан боллоо. Уг хэрэг Эрхүү мужийн 85 мянга орчим хүн амтай Усть-Илимиск хотод боллоо. Буудалцааны үеэр цэрэг татлагын комиссын дарга шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Комиссын даргыг амьд эсэх талаар ялгаатай мэдээллүүд хэвлэлүүдээр гарч буй. Түүнийг дамнуурга дээр зөөж хэвтүүлж буй бичлэгээс харахад тэр хөдөлгөөнгүй байсан гэв. Комиссын дарга Александр Елисеев руу зургаан удаа бууджээ.

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш цэргийн штаб болон төрийн захиргааны байрууд руу халдлага үйлдэх нь нэмэгджээ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн цэрэг татлагын байрыг галдан шатаасан хэрэг гарсан.

25 настай Руслан Зинин гэх эрэгтэй гал нээсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр Руслан Зинин буудахынхаа өмнө “Бид бүгдээрээ удахгүй гэртээ харина” гэж хэлсэн аж.

Түүний эсрэг хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 317 (“Хууль сахиулах ажилтны амь насанд халдах”, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 222 (“Зэвсэг, галт зэвсгийн үндсэн хэсэг, сумыг хууль бусаар олж авах, шилжүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, авч явах”).

“Мөрдөн байцаах хорооны мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мөрдөн байцаах хэсэг газар дээр нь ажиллаж байна. Сэжигтнийг байцааж, гэмт хэргийн сэдлийг тодруулж байна” гэж мэдээлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn