Д.Сарангэрэл: Халамж хавтгайрсан тул зогсооё, тэгэхээр хүмүүс ажил хийнэ гэсэн байдлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй

2022-09-26

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ), Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ), Дэлхийн Банк хамтран “Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт 2020 судалгаа”, “Монгол Улсын ядуурлын нөхцөл байдал 2020” хэмээх судалгаа хийжээ.

Судалгааны дүнгээс харахад “Ажил хийх боломжтой ч ажилгүй байгаа 207,800 хүн байна” хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлдээ дурдлаа.

Эдгээр иргэний 87.7 мянга нь ажилгүй хүн, 70.7 мянга нь боломжит ажиллах хүч, 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүмүүс байна. Гэтэл өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн 19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон хэмээх судалгааны дүн гарчээ.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл “Дээрх судалгааны дүнд үндэслэн бид дүгнэлт хийх ёстой. Халамж хавтгайрсан тул үүнийг зогсооё, тэгэхээр хүмүүс ажил хийнэ гэсэн байдлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй.

ХНХЯ-ны дүгнэлтээр Иргэд тухайн салбар, ажлын байран дээр очиход гологдож байгаа тул ур чадвар сургаж, дадлагажуулах шаардлагатай. Монгол хүн Солонгос, Японд маш сайн ажилладаг. Монголчууд шиг өндөр үнэлэгдэж буй улс орны иргэд ховор. Монголд иргэддээ хүссэн ажил, цалинг нь өгөхгүй байна. Үүнд нь тохирсон үйл ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ