
“Халамжаас – хөдөлмөрт” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл:
Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд хэд хэдэн ажил төлөвлөж байгаагийн нэг нь “улны айлууд” болох 1520 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргах ажил.
БЗД, СХД, ЧД-ийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай, 18-55 насны хөдөлмөр эрхэлх чадвартай гишүүнтэй өрхүүдээ сонгоно. Тухайн иргэнд үсчний мэргэжил эзэмшүүлж, эхний ээлжид ажиллахад хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байна.
Энэ загвар амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах вэ гэдэг загварыг бий болгоно. Хятад, Солонгос тус тусдаа ядуурлаас гаргах загвараа танилцуулаад амжилттай болсон.