“Амин найзууд”-ын тохироо буюу С.Эрдэнийг ялтан болгож байж АН босно гэнэ үү

Ардчилсан хэмээх намын талцал, хуваагдал тус намын гишүүд битгий хэл ард түмнийг залхааж байгаа. Тэгвэл уг намын асуудлыг УДШ маргааш хэлэлцэх гэж байгаа гэнэ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр  сарын 27-ны өдөр болж, хуралдаанаар АН-ын хоёр талын буюу Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдөл, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлийг зэрэг хэлэлцэх гэнэ.

С.Эрдэнийн талд асуудал шийдэгдвэл 2024 он хүртэл АН-ын даргын албан тушаалтай хэвээр явах магадлал өндөртэй гэлцэж байна. Үүнийг АН-ын хувьд хамгийн муу хувилбар гэцгээж байгаам байх.

Тийм учраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаж, нэгдэх цаг нь болсон гэж үзэн ойлголцсон хэмээх яриа хөвөрч байна. Х.Баттулгын хувьд АН-ын дарга болох амбицаа татсан гэх.

“Амин найзууд”-ын /Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгыг дуудаж загначихаад уг нь бид хоёр чинь амин найзууд гэж билээ/ сурв/ тохироогоор тэд С.Эрдэнийг АТГ, прокурорт хаяж өгчихөөд Ц.Элбэгдорж АН-ын дарга болох гэсэн хэрэг бололтой.

Тиймээс ч Ц.Элбэгдорж ойрын үед нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэж эхэлсэн гэх. Тэрбээр Украйны дайнтай холбоотойгоор ОХУ-д бүх нийтийн дайчилгаа зарласантай холбоотойгоор дайтагч талууд, В.Путин болон бусдад хандан үгээ хэллээ. Энэ нь өөрийгөө Монголд байтугай дэлхийд том улстөрч гэж харуулах амбицтай нь холбоотой гэдэг тодорхой байна.

Мөн үүний зэрэгцээ С.Эрдэнэболд нарын гарын залуусаараа С.Эрдэнийг шалгаж буй АТГ-т шаардлага хүргүүлүүлж, бүр гадна нь майхан бариулан хэвтүүллээ. Энэ сацуу тэднээр мөн Х.Баттулгын хэрэг хаана явааг шахаж шаардуулахаа мартсангүй.

Ийнхүү өөрийгөө дахин Монголын улстөрд оруулж ирэхээр үзэж тарж, үсэрч наалдана гээч нь болж байна.

Гэвч тэдний энэ улайрал, тэрхүү тохироо гэгч нь ямар ч байдаг байлаа эцсийн шийдийг УДШ-ийн нийт шүүгчдийн хурал л гаргах болно.

Мөн С.Эрдэнэ ч уг асуудлыг хэрхэн өөрийн талд шийдүүлэхээ хэнээр ч шийдүүлэхгүй. Төдийгөөс өдий хүртэл өөрийгөө АН-ын дарга хэмээн тооцож ирсэн түүний хувьд энэ удаа ч тийм амархан бууж өгөхгүй нь ойлгомжтой.

Түүнийг АТГ УНДЕГ-ын дарга байх үеийнх нь асуудал болон Дарханы үйлдвэрт элеватор шахсан хоёр хэргээр нь мөрдөн шалгаж, хилийн хориг тавиад байгаа гэх. Эдгээр хэргээр нь түүнийг шүүхээр оруулаад яллаад торны чинад руу явуулахгүй бол хэцүүдэх нь гэх яриа хүчтэй байгаа гэх.

Гэвч С.Эрдэнийн хэрэг байтугайд нэр холбогдсон, шалгагдаж байгаа гэгддэг экс Ерөнхийлөгч нарын гарт түүз бариулаад ардаа гаргана гэдэг ёстой санасны гарз хэмээх яриа ч бас сонсогдсоор байна.

Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn