Тамаваши Б.Мөнх Оргил 37 насандаа сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болж, Тамаваши Б.Мөнх Оргил 37 насандаа сүмогийн дээд зиндаанд хоёр дахиа түрүүллээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил түрүү хүртсэнээр Макүүчи зиндаанд монгол бөхчүүд 96 дахь түрүүгээ хүртэж байна .

Тэрбээр анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан. Харин 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн саняаку цол хүртэж байлаа.

Б.Мөнх-Оргил нь сүмогийн түүхэнд 1958 оноос хойш 2020 онд анхны түрүүгээ хүртсэн хамгийн ахмад /35 настайдаа түрүүлсэн/ бөхчүүдийн нэг. Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоосон байдаг юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn