ОХУ-ын иргэн манай улсын иргэнийг алхаар цохиж гэмтээжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, нэгнийхээ толгойг алхаар гэмтээсэн байна. Есдүгээр сарын 25-ны 00:30 цагт БГД-ийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад ОХУ-ын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-гийн гэрт түрээс төлж амьдрахаар 2022 оны есдүгээр сарын 24-ний өглөө 09:00 цагт ирсэн байна.

Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Улмаар манай улсын иргэн “Г”, ОХУ-ын иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн байна.

“Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг БГД-ийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn