Өрхийн сарын дундаж зарлага 62 мянган төгрөгөөр өсчээ

Монгол Улсад нэг өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3 хувиар нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8 хувиар нэмэгджээ.

Энэ үзүүлэлтийг 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар тооцоолж үзжээ. Ингэхэд өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ.

Харин нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0 хувь) мянган төгрөгөөр тус тус буурчээ. Эдгээр нь үнийн нөлөөллийг арилган тооцсон дүн ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn