С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-т өглөө

2022-09-23

АЗХ-ны удирдлагууд С.Эрдэнийг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлж, суулт зарлалаа.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “

С.Эрдэнэ 2020 оны сонгуулиас хойш намын даргаа ажлаа өгсөн ч эрх баригчдын ашиг сонирхлыг биелүүлэх зорилгоор зохион байгуулалттай үйл ажиллагааг хийж байгаа. Өөрийнх нь хэлснээр хоёр хэргээр шалгагдаж байгаа.

  • НДСангийн хөрөнгийг шамшигдуулж, улсад онц ноцтой хохирол учруулсан хэрэг
  • Дархан-Уул аймгийн үр тариа хадгалах агуулахыг улсад өндөр үнээр шахсан хэргүүдийг шалгах процесс ямар шатандаа явж байна вэ.

Хоёрдугаарт, Х.Баттулгыг Хөгжлийн банктай, төмөр замыг гацаасан 80 их наядын зэрэг олон асуудал яригддаг. Энэ хэргүүд дээрх шалгалтууд ямар түвшинд явж байна вэ.

АН-ын залуучууд бид учраа олох байх гэсэн хүлээлттэй өдийг хүртэл явж ирсэн. Өнөөдөр үнэхээр тэвчээр алдагдаж байна. 2-3 хүмүүсийн хоорондын улс төрийн наймаа, тохиролцоо болох ёсгүй.

АН-ыг хүчгүй, эв нэгдэлгүй харуулж байгаа хүн бол С.Эрдэнэ” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ