
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэмэгдэж, тэр дундаа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн. Үүнд төрөөс зохицуулалт авах эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ийнхүү ярилаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээтрэй байдаг учраас гадаад паспортын зөрчилгүй, өмнө нь зөрчил гаргаж байгаагүй иргэдийг нэвтрүүлэх үүрэгтэй. Өмнө нь их дараалалтай байсан бол цаад тал нь зохион байгуулалт хийсэн үү, яасан, дараалал буурсан байна. Манай улс ОХУ-тай 30 хоног харилцан визгүй зорчих боломжтой. Хилийн хөдөлгөөнийг хязгаарлах боломж байхгүй. Орос улсын дотоод нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, ярих боломжгүй. Визийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг албадан гаргадаг хуультай.