Автомашингүй өдрөөр төв талбай дээр фитнесс клуб, усан бассейнууд хөнгөлөлттэй үнээр бүртгэнэ

2022-09-22

Есдүгээр сарын 25-н буюу энэ долоо хоногийн Ням гарагт автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна.

Тухайн өдөр төв талбай дээр шатрын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд болох бөгөөд төв талбай дээр ирж амжихгүй иргэдэд зориулан дүүрэг бүр дээр арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэлээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Сүхбаатарын талбай дээр секц, дугуйлан, фитнесс клуб, усан бассейны газрууд хөнгөлөлттэй үнээр бүртгэнэ. Үүнд оролцож буй иргэдийн дунд сугалаа зохион байгуулж, фитнесс клуб, усан бассейнд үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнана” гэлээ.

Автомашингүй бүсэд орсон 19 зах, худалдааны төвүүд болон 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд бүгд ажиллахгүй.

Холбоотой мэдээ