Ч.Баянжаргал: Төр байгаа үед нотариат байсаар байх болно

2022-09-21

Өнөөдрөөс эхлэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 тооны тодорхойлолтыг энэ цагаас хойш заавал нотариатаар батлуулахыг шаардахгүй боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 тооны тодорхойлолтыг энэ цагаас хойш заавал нотариатаар батлуулахыг шаардахгүй болж байна.

Монголын нотариатчдын танхим ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал “Дан ганц манай улс нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаггүй. Яг манайх шиг ижил системтэй 100 гаруй улс орон бий. Франц, Герман, Япон, Хятад улс гэх мэт. Өнөөдрөөс эхлээд төрд байгаа мэдээллийг бид гэрчлэхгүй, зөвхөн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага нь нотариат. Бүхий л төр байх үед байсан, байсаар ч байх болно. Нөгөөтэйгүүр эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Нотариатыг халах боломжгүй, хэрэгцээ шаардлага нь байсаар байна. Шүүмжлэхээс илүүтэй иргэдэд хэрхэн хүртээмжтэй болгох тал дээр ажиллах шаардлага бол бий” гэлээ.

Эх сурвалж: Zarig.mn

Холбоотой мэдээ