Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо

2022-09-21

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээг төр л өгсөн. Киоск, E-mongolia платформоос иргэд өөрсдийгөө батлаад авч болж буй лавлагаа, мэдээллүүдийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болж байна.

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, оршин суугаа хаягийг бүртгэлийн тодорхойлолт, НДШ төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болж байна. Хэрэв хэн нэгэн төрийн албан хаагч таныг нотариатаар баталгаажуулж ирэхийг шаардвал 1111 төвд утсаар бололн үндэсний цахим шуудангаар мэдээлнэ үү” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ