Б.Баярдаваа: Төгрөгийн хадгаламжийн хүү 14% болж нэмэгдэх нөхцөлийг бүрдүүллээ

2022-09-20

Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 12 хувь болгож нэмэгдүүллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Өндөр хөгжилтэй орнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа нь бусад орнуудыг дагаж бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Дотоод эдийн засгийн хувьд эдийн засаг 1.9 хувиар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлүүлэн сэргэж байна. Сүүлийн гурван улирал дараалан өрхийн хэрэглээ өсөж, хөдөлмөрийн зах зээл сэргэсэн нь эрэлтийг тэтгэж байна гэж харж байна. Инфляци буурч байна.

4-5 сарын валютын нөөцтэй байна. Ханшаа тогтвортой байлгана гэвэл нөөцөөсөө их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх, нөөцөө хадгалах гэсэн хоёр сонголтын үзүүрт ирээд байна. Нөөцөө тодорхой хэмжээнд барих бодлогыг барьж байна. Ханш сүүлийн үед нилээн өсөж байгаа. Гэхдээ оны эхнээс ханш 12 хувиар суларсан.

 Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

Бодлогын хүүгийн коридорыг нэмэх, хасах хоёр болгож өргөтгөж байна. Төв банкнаас гаргадаг үнэт цаасны хүү 14 хувь болж, үүний цаана төгрөгийн хадгаламжийн хүү энэ түвшинд хүрч, өсөх боломжтой болж байна.  Банкууд дээрх хадгаламжийн хүү 14 хувь болж нэмэгдэх боломжтой учраас төгрөгийн өгөөж 400 суурь нэгжээр нэмэгдэнэ гэж хэлж болно. 9.5 хувийн төгрөгийн хадгаламжийн хүү 14 хувь болж нэмэгдэх боломжтой.

Холбоотой мэдээ