ТАНИЛЦ: БНСУ-руу руу визгүй аялал зохион байгуулах эрхтэй компаниуд

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын бүлэг жуулчдын визгүй аяллыг зохион байгуулах компаниудыг сонгон шалгаруулж, нэрсийг нь зарлалаа.

Компанийн нэр:

  • Total Asia LLC
  • AIRMAN LLC
  • Chandmani consulting LLC
  • Airmarket Holiday LLC
  • PSW LLC
  • JUULCHIN LLC
  • JOY MONGOLIA TRAVEL LLC
  • NEW JUULCHIN
  • Let’s travel LLC
  • IHC LLC

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

Үүнд:

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчоод тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn