
Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн долоо хоног 2022” хурал эхэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
Нэгдүгээрт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг тогтвортой хөрөнгө оруулалт хийх хууль, эрх зүйн орчныг олон улсын түвшинд хүргэнэ. Хууль тогтоомж, Засгийн газрын тогтворгүй байдлаас болж урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийх боломжгүйд хүрсэн.
Нөгөө талдаа, ард иргэдийн тавьж буй хариуцлагатай уул уурхайн асуудлыг Засгийн газар онцгой анхаарна.
Газрын баялаг бол монголын ард иргэдийн нийт өмчлөлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтын хүрээнд уул уурхайгаас олж буй орлогын тодорхой хувийг орон нутгийн иргэд шууд хүртдэг байх нөхцөлийг бүрдүүлэх тал дээр монголын төр анхаарлаа хандуулан ажиллах ёстой.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтыг ойрын 2-3 жилд нэг шат ахиулах зорилтыг тавиад байна.