МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн үе, үеийн ректоруудад талархал илэрхийлж, МУИС-ийн сургалт, судалгааны ажлын талаар товч мэдээлэл хүргэн, МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Түүнчлэн МУИС-ийн эрдмийн хамт олны өдийг хүртэл бүтээн байгуулсан амжилт, бүтээлээр тэргүүлэгч их сургуулийн нэр хүндийг хадгалахын зэрэгцээ, нэмэгдүүлэх, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах ажлуудыг шат дараатайгаар хийж буйгаа тэмдэглэн хэлсэн юм.
