Д.Энхжаргалан: Lil Pump тоглолтоо орой дуусгаад үүрээр нисэх хүртэл юу болсныг бид мэдэхгүй. Бичлэг Монголд хийгдсэн гэсэн мэдээлэл байхгүй

Реппер Lil Pump-ын сошиал орчинд түгсэн бичлэгийн асуудлаар BRB компани мэдээлэл хийлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргалан:

“Наадам наймдугаар сарын 19-нд болж шөнийн 02:00 цагт дуусах хуваарьтай байсан ч бид наадыг 12:40-д зогсоосон. Миний бие болоод зохион байгуулалтын баг бүгд үлдэж 03:00 цаг хүртэл ажилласан. Дуучин Lil Pump үүрээр ниссэн. Тоглолт дууссанаас нисэх хүртэл хугацаанд юу болсныг бид хэлж мэдэхгүй.

Нэгдүгээрт, тус бичлэг Монгол Улсад хийгдээгүй.

Хоёрдугаарт, эмэгтэй хүнийг доромжилсон зүйл байхгүй. Царай, нэрийг ил зарлаагүй.

Хандалт авах гэж олон бичлэг хийдгийн нэг нь гэсэн тайлбарыг нөгөө талаас өгсөн. Манай соёл өөр учраас бидний зүгээс устгуулах хүсэлтийг гаргаж устгуулсан. Зохион байгуулагдын хувьд тус бичлэгтэй холбоогүй болохыг мэдэгдэж байна. Брэнд, компанийн нэр хүнд яригдаж байна. Хэрвээ албан ёсны гомдол гаргаад, хууль шүүхийн байгууллагаар явбал зохион байгуулагчдын зүгээс тухайн дуучныг огт өмөөрөхгүй. Гомдол гаргасан хүнийг дэмжиж ажиллахад бэлэн. Тэрнээс наана мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан компани, фэстивалийн албанд ажиллагсдын нэр хүндэд халдаахгүй байхыг хүсэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn