
ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулж байна. Инфляц 14.4 хувь болжээ. Өмнөх сард 15.9 хувь байсан юм.
Энэ оны эхний найман сарын байдлаар 1.1 сая хүн нийгмийн даатгал төлснийг өмнөх жилтэй харьцуулахад 7.6 хувиар өссөн байна. НДШ төлдөг ААНБ-ын ажиллагчдын медиан цалин 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг сая 160 мянган төгрөг байгаа нь өмнөх улиралтай харьцуулахад 166.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дундаж цалин нэг сая 544.4 мянган төгрөг болсон нь өмнөх улирлаас 94 мянган төгрөгөөр нэмэгджээ.