Чөлөөтийн хамгийн хүнд жинд 47 жилийн дараа М.Лхагвагэрэл дэлхийд финалдлаа

2022-09-16

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж, финалд шалгараад байна. Хамгийн хүнд жинд Зууны манлай аварга Х.Баянмөнхийн амжилтаас хойш даруй 47 жилийн дараа ийнхүү улсын заан, ОУХМ М.Лхагвагэрэл финалдаж байгаа нь энэ.

Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ

1998 оны нэгдүгээр сарын 4-нд төрсөн. Завхан аймгийн Яруу сумын уугуул. Жин 125 кг. Өндөр 187 см.

Чөлөөт бөхийн амжилтууд

2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 125 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Мөн “Токио-2020” олимпын наадамд 5-р байр эзэлсэн.

  • Осло-2021 I  ДАШТ-ий хүрэл медаль (125 кг)
  • Истанбул-2022 I Ясар Догугийн нэрэмжит тэмцээний мөнгөн медаль
  • Алматы-2022 I Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний хүрэл медаль
  • Алматы-2021 I Олимпын эрх олгох тэмцээний мөнгөн медаль
  • Будапешт-2019 I 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медаль
  • Улаабаатар-2019 I 23 хүртэлх насны ААШТ-ий мөнгөн медаль
  • Тайчун-2017 I Залуучуудын ААШТ-ий мөнгөн медаль
  • Москва-2022 I Поддубный бөхийн лигийн мөнгөн медаль

Үндэсний бөхийн амжилтууд

2017 он I Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн, Аймгийн харцага цол хүртсэн.

2018 он I Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж, Аймгийн заан цол хүртсэн.

2019 он I Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж, чимэг нэмсэн.

2021 I Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн.

2022 I Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн хурц арслан цол хүртсэн.

2022 он I Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд аймгийн хурц арслан У.Берекегээр дөрөв, улсын харцага Ш.Пүрэвгарьдаар тав, улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа, улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж , Монгол улсын заан цолыг хүртсэн.

Холбоотой мэдээ