“Хөдөө орон нутаг руу шилжвэл ипотекийн зээлийн нөхцөлийг ХӨНГӨЛНӨ”

“Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн:

  • ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож,
  • урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана” хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.

Түүнчлэн “Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан. Энэхүү зээлийг  олгож эхэлснээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэхээр байна.

УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн.

8-р сарын 10-ны өдрийн Засгийн газрын 301-р тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn