Ж.Сүхбаатар: Түгжрэлийн бүсийг тогтоон зарлана

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралдааныг өчигдөр /2022.09.14/ зохион байгууллаа. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Үндэсний хороо цаашид анхаарч ажиллах асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, асуудлыг цогцоор нь шийдэхийг даалгав.
Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Засгийн газраас шахуу хугацаанд эрчимтэй ажиллах үүрэг өглөө. Энд онцлон хэлэхэд манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Дараагийн яаравчлан хийх ажил бол нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэх шаардлагатай байна. Түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгөх нь зөв болов уу. Түгжрэлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал учир төр, иргэд, хувийн хэвшлийнхний гурамсан оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” хэмээн өгүүллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn