
БШУ-ны сайд ОМХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас халах тушаал гаргасан ч тэрээр ажлаа хийсэн хэвээр байна.
Ж.Соронзон “Сайдын тушаал гарч, түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Гэвч энэ албыг томилох процесс нарийн дэг жаягтай явдаг зүйл.
Эхлээд Оросын талтай зөвлөлдөж, УЗ-ыг хуралдсаны дараа миний ажлыг авах асуудал яригдах учиртай. Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
Хэзээ ч, хэнийг ч хохироогоогүй. Нийгэм буруу ойлгоод байна. УЗ-ын даргын зүгээс хүсэлтээ оросын талд хүргүүлсэн гэж ойлгосон. Гурван яам нийлээд гэрээ байгуулсны хоёр нь оросынх шүү. Энэ бол ОХУ-ын өмч” гэлээ.