
Энэ жилийн дээд хэмжээний уулзалтын онцлох үйл явдал нь ШХАБ хоёр дахь удаагаа өргөтгөл хийж, гишүүн элсүүлэх гэнэ.
ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин “ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар тус хурлаар Ираны дэвшүүлсэн ШХАБ-д элсэх үүрэг хариуцлагын тухай санамж бичгийг хэлэлцэнэ. Хэрэв батлагдвал Иран ШХАБ-ын гишүүнчлэлийн журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх болно.
Нэг талаар Иран улс Ази тив рүү чиглэсэн дипломат стратегиэ эртнээс боловсруулж, ШХАБ-ын ажиглагч орны нэг болсон. Албан ёсны гишүүнээр элссэнээр Ираны засгийн газар энэхүү дипломат бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд тус дөхөм болох нь дамжиггүй. Үүнээс гадна, ШХАБ-ын гишүүн орнуудад Хятад, Энэтхэг зэрэг эрчим хүчний томоохон хэрэглэгчид байдаг. Иран нефть, байгалийн хийн экспортлогч томоохон орны хувьд ШХАБ-д элссэнээр эрчим хүчний тогтвортой, найдвартай зах зээлийг олж авахад тустай. Нөгөө талаар, Иран ШХАБ-ын гишүүн болвол ШХАБ-ын нөлөө өргөжинө” гэжээ.
Энэ дээд хэмжээний уулзалтаар Ираныг албан ёсны гишүүнээр элсүүлэхээс гадна Беларусийн ШХАБ-д элсэх өргөдлийг хэлэлцэх юм байна.