Иргэнээс 1111 төвд ирүүлсэн НДЕГ-ын дарга Д.Зоригттой холбоотой гомдлыг шалгаж, гомдол нь гэрэл зургаар нотлогдсон тул Ерөнхий сайд холбогдох албан тушаалтныг чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайдад өгсөн.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан:
Төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Төрийн албан хаагч ямар мөнгөөр, ямар хүмүүстэй, хэзээ хаана мөрийтэй тоглосныг шалгах, уг мөрийтэй тоглоомд төрийн өөр албан тушаалтан оролцсон бол хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайдад өглөө.
УИХ-аар батлагдсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг танилцуулах сургалтыг зохион байгуулж, төрийн алба хаагчдыг хамруулж байна. Есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Барилга, Батлан хамгаалахын алба хаагчид сургалтад хамрагдх хуваарьтай байсан. 100, 100 алба хаагч хамрагдах чиглэлийг өгсөн. Батлан хамгаалахын яамнаас хамрагдах ёстой алба хаагчдын 70 хувь, Барилга хот байгуулалтын яамны хамрагдах ёстой алба хаагчдаас 37 хувь нь хамрагдсан байна. Нэр устайгаа Удирдлагын академиас ирсэн. Үүнд хамрагдаагүй алба хаагчдын цалингаас 10 хувийг суутгаж, торгоно. Дараа нь шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авна.