
Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг явуулах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын уншуулсан баримтууд дээр аравдугаар сард сугалаа явуулна. Одоо зөвхөн уншуулсан НӨАТ-ын баримт дээр сугалаа явуулна. Таны уншуулсан баримтууд сугалаанд орж байгаа эсэхийг хянах боломжтой. Сугалаа явж байхад нэг, нэг цифрээр гарж ирэхэд таны хожих магадлал хувиар гарч ирэх зэргээр илүү сонирхолтой, шударга байдлаар явагдана.
Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгаа юм. Цаашлаад энэ нь далд эдийн засгийг дэмжих сөрөг нөлөөтэй” гэлээ.