Б.Жавхлан: Он гараад авах байсан гадны зээлүүдээ энэ ондоо багтаж авна

Сангийн сайд Б.Жавхлан валютын ханшийн өсөлтөд Засгийн газар, Монголбанкнаас ямар хариу авах хэмжээ авах талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан:

Манай эдийн засагт гарч буй хамгийн том хүндрэл бол төлбөрийн тэнцлийн алдагдал. Төлбөрийн тэнцлээс болж ханши, төв банкны валютын нөөц дээр дарамж ирж байна. Засгийн газраас энэг чиглэлд туслаж чадах цорын ганц зүйл бол экспорт. Хэдий экспорт өндөр байгаа ч валютын урсгал хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.  Өмнө нь зарсан байсан нүүрсээ гаргаж байгаа гэсэн үг.

2021 онд Цагаан хадан дээр 12 сая тонн зарсан, мөнгийг нь авчихсан нүүрс байсан. Үүнийг жил гаруйн хугацаанд зөөж гаргасан. Ингээд тавдугаар сард үлдэгдэл нь хоёр сая тонноос доош орсноор уртын тээврээ эхлүүлсэн.

Өмнө нь гэрээ нь хийгдсэний дагуу нүүрсээ гаргаад, шинэ гэрээгээр валютын нэмэлт урсгал орж ирэх хүртэл хоёр сарын хугацаа байна. Тиймээс Засгийн газар энэ тал дээр бүх хүчин чадлаараа ажиллаж байна.

Экспортоо нэмэгдүүлэх, томоохон уурхайнуудаас урьдчилсан байдлаар төлбөрөө авах, 2023 онд төлөвлөж байсан урт хугацааны хөгжлийн зээлүүдийг энэ ондоо авах боломжуудыг ашиглаж байна. Он гаргаад АХБ-аас авах байсан 100 сая ам.долларын 25 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлийг энэ долоо хоногт авна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn