Б.Жавхлан: Цементийн үнэ 400 мянган төгрөг болж буурна

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар цементийн импортын татвар 20 хувь байсныг 2022 он дуустал тэглэв.

Сангийн сайд Б.Жавхлан: Дарханы замыг энэ жил аравдугаар сард хатуу хучилттайгаар хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажиллаж байгаа. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах нь өөр ойлголт. Ийнхүү татварыг тэгэлснээр цементийн үнэ 400 мянгад хүрэх бүрэн боломжтой. Одоо зах зээлийн үнэ 500-600 мянган төгрөг байгаа. Дотоодын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч эрэлтийг хангаж чадахгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn