Ховдынхон аваргадаа
- УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт 500 толгой хонь,
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Батзориг заан болон барилгын компаниудтайгаа нийлж долоон өрөө байр,
- Ховд аймаг 200 сая төгрөг,
- Нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан Ланд-300 автомашин,
- Эм Жи Өү компани Хүнд даацын автомашин,
- Буянт сум 12 сая төгрөгөөр байлсан байна.
Мялаалга наадмын арга хэмжээг 82 жилийн дараа Ховд нутгаас Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон О.Хангай, долоо давж Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Б.Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Н.Мөнхзориг, хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Ч.Батжаргал нарт хүндэтгэл үзүүлэн зохион байгуулсан байна.