Forbes: Эрчим хүчний хямралын улмаас Европ Дундад зууны үе рүү буцах эрсэдэлтэй байна

2022-09-13

Европын орнууд эрчим хүчний хямралд нэрвэгдэж,  дундад зууны үе рүүгээ буцах эрсдэлтэй байна гэж Форбес сэтгүүлийн ахлах тоймч Кеннет Рапоза өгүүлэлдээ дурджээ.

“Баруун Европын мэдээ нь Боливи зэрэг орноос ирсэн мэдээг санагдуулж байна” гэж нийтлэлд тэмдэглэжээ.

Өндөр инфляцитай нөхцөлд ЕХ-ны орнуудын эрх баригчид эрчим хүчний нөөцийн зохистой хэрэглээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд ногдуулж чадахгүй.

Брокерын Barclays Capital компани эрчим хүчний үнийн өсөлт, Европын Төв банкны хатуу арга хэмжээ, эрэлт буурсан зэрэг нь Европын Холбооны эдийн засгийг уналтад хүргэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.7%-иар буурах болно гэж таамаглаж байна. Энэ тохиолдолд Герман, Франц, Итали, Испани зэрэг улсууд хамгийн их хохирно.

Холбоотой мэдээ