“Ж.Соронзон Монгол Улсын хуулийг биелүүлэх үүрэгтэй. Орос 3-ын асуудалд цэг тавьсан”

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу тус сургуулийн захирлыг томилох асуудлыг монголын тал мэдэх бөгөөд 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа гэв.

Тэрбээр “Орос 3-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гэдгийг албан ёсоор хэлэе. Ажлаасаа халагдсан, Орос 3-ын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ж.Соронзон хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган долоо хоног бүр жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна. Монгол бол тусгаар улс. Тийм учраас Монгол Улсын тэр тусмаа БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй байсан зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос 3-тай холбоотой асуудалд бид цэг тавьсан. Бидний зорилго бол сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn