Д.Сумъяабазар: Хотын асуудал хариуцсан сайдтай болсон нь түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах их ажлыг нугалахад жин дарах шийдвэр байлаа

2022-09-12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хамран сургах тойрогт нь хүүхдүүдийг хамруулах үүрэг чиглэлийг өгч, тэр хүрээнд нийт 200 тэрбум төгрөг төлөвлөсний 100 тэрбумыг нийслэлээс санхүүжүүлж байгаа. Түүнчлэн тун саяхан Хотын асуудал хариуцсан сайдтай боллоо. Энэ нь Улаанбаатар хотын 1.6 сая хүн амын амьдралын ая тухтай байдлыг хангах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах их ажлыг нугалахад, бодлогын түвшинд жин дарах шийдвэр байлаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил ч үүнтэй уялдаж байна. Цааш өргөжөөд хүүхдүүдээ хамран сургах тойргийн хүрээнд сургадаг болгох асуудлыг Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран нийслэл хот зохион байгуулж буй юм. Нийслэлийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, түүний дараа цогц шийдэл судалгаанд тулгуурлан бодлого боловсруулах боломж бүрэн бий. Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж явна хэмээн өгүүллээ.

Холбоотой мэдээ