“Гүйцэтгэлийн үнэлгээгээр тэргүүлсэн 3000 гаруй багшид цалингийн 20-25 хувийн нэмэгдэл олгоно”

2022-09-12

БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын дунд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 655 сургуулийн 30 мянга гаруй багшийг сурагчид, тэдний эцэг, эх, удирдлагуудынх нь оролцоотойгоор үнэлж, зургаан түвшинд эрэмбэлжээ. Эрэмбээс шалтгаалан цалингийн нэмэгдлийг багш тус бүрд тооцож олгох юм.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Сурагчидтайгаа хэр зэрэг ажилласан, өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон, эцэг, эхчүүдтэй хэрхэн харилцсан зэрэг дөрвөн шалгуураар багш нараа зургаан түвшнээр эрэмбэллээ.

Нийт 1.3 сая хүн үнэлгээнд оролцсоноос эцэг, эхчүүд, сурагчид дийлэнх хувийг эзэлж байна. Улсын 655 сургуульд багшилж буй 30 мянга гаруй багшид үнэлгээ хийсэн.

Нэгдүгээр ангилалд орж буй багш нарт 25, хоёрдугаар ангилалд орж буй багш нарт 20, гуравдугаар ангилалд орж буй багш нарт 15 хувийн нэмэгдэл олгоно. Улсын хэмжээнд нэгдүгээр түвшинд 947 багш, хоёрдугаар түвшинд 2982 багш, 5-6 дугаар түвшинд 17 мянган багш багтсан байна. Багш нарын нэрийг ил зарлахгүй бөгөөд багш бүрд үнэлгээний дүнг нь хүргүүлнэ.

5-6 дугаар түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт цалингийн нэмэгдэл олгохгүй ч мөн цалингаас нь хасахгүй гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сурагчдаас авсан агуулгын үнэлгээ нь хангалттай гарсан ч, хатуу чанга шаардлага тавьж, хичээлээ сайн заадаг багш нарт эцэг эхчүүд болон сурагчид тааруухан үнэлгээ өгчээ. Тэгэхээр аль болох эцэг эхчүүд удирдлагадаа таалагдвал агуулгын үнэлгээ тийм ч сонин биш юм байна. Харамсмаар үнэлэх систем болж дээ.

    • Харин тиймээ. Ангийн сурагчид шалгалтаас авах 45 онооны 42.4 авсан бна. Мөн олон нийтийн ажилд оролцох оролцоо 5 оноогоос  4.7 оноо авсан. Санал асуулгын 2,3 дах үзүүлэлт болох багш , сурагчдын хөгжил, төлөвшил нь доогуур гараад бгаа нь харамсалтай. Шалгалтаа маш сайн өгсөн, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон багш, сурагч хөгжөөгүй гэж үнэлэгдсэн нь нэг л сонин санагдаад бна. Бодит үнэлгээ биш бна

  • Энэ үнэлгээнд хэд хэдэн санал дэвшүүлмээр байна. 1. Сурагч эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн гэх юм уу 20 онооны асуулгыг хүн бүр үнэлүүлэх, тэгш оролцох боломжийг хангах. Энэ хийгдээгүйгээс болж хэдэн багш нар танай ангийн хүүхдүүд, эцэг эхчүүд асуулгад оролцогүй, чи судалгаа өгүүлсэнгүй гэж хоорондоо муудалцаж эхэллээ.2. Дөнгөж 5 төгсөөд 6д орсон хүүхдүүдээс шалгалт авч тухайн мэргэжлийн багшийг үнэлмээргүй байна. Энд тухайн багшийн хичээл ордог хамгийн олон хүүхэдтэй ангиас түүврээр шалгуулна гэсэн журам зөрчигдсөн. 3. Албан тушаалтнууд багш нараа үнэлэх асуулгыг хариуцлагатай бөглөөгүй байна.

  • Ингэж хэдэн багш нараа ялгаварлан гадуурхаж яадаг бнаа нэгэнтээ 1-6 түвшингээр үнэлсэн тул үнэлгээ бүрд нь тохирсон хувь өгөөч ээ. Хүүхэд бүрийг ахиулсан л бна штээ

    • юун ялгаварлах вэ, ингэж үнэлэх нь зөв. хүүхдэд сэтгэл гаргаж заахгүй, номны хуудас нэрлэчихээд л сууж бдаг багш зөндөө бдагшдээ. тэд нар л тэгж үнэлэгдсэн бна. 

  • Авсан бүх оноо нь надаас доогуур байгаа багш нийт оноо нь дээгүүр байгаа нь шударга үнэлгээ юу? Миний онооны нийлбэр нийт оноотой таарч байгаа. Гэтэл нөгөө багшийн авсан онооны нийлбэр нийт онооноос даруй 10 гаран оноогоор зөрүүтэй. Өөрөөр хэлбэл нийт оноо 10 гаран оноо зохиомлоор нэмэгдсэн байгаа нь шударга ёс уу? Ямар аргаар нийт оноог бодоод байгаа юм бэ?

  • Төсөв хэмнэж хэдэн багш нарынхаа хүч хөдөлмөрийг сорох аргаа үнэхээр сайн олжээ Энх-Амгалан сайдаа танд халуун баяр хүргэе.Багш нарын цалинг сайн хасаад бай аяндаа удахгүй энэ улс оронд чинь багш болох хүн олдохгүй дээ. 

  • Үнэлэгдээгүй үлсэн багш гэх тухайлбал Насан туршийн боловсролын багш нарыг яаж үнэлэх вэ? Аль эсвэл

  • Энэ сайд хэдэн багш нараа үнэхээр мохоож урам зориггүй болгож байна.Хэдэн төгрөг багасахаар өөр ажил давхар хийхээс яахав дээ.

  • Энэ худлаа үнэлгээ болсон шүү. Ангийн хүүхдүүдийн ахицын үнэлгээ хангалттай сайн шалгагдсан байхад, сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч гэж ѳѳрсдийгѳѳ удирдлагын баг гэж нэрлэсэн хэдэн нѳхѳд ѳѳрсдийн үзэмжээр маш муу үнэлэн хүчээр хамгийн доод түвшин рүү чирж оруулж байна. Ёстой инээдтэй юмаа. 

  • Бодит байдалтайгаа эвлэрч сур л даа. Анх удаагийнх болхоор алдаатай оноотой зүйл байж л байгаа. Чадахгүй баахан гарууд худлаа мудлаа нтр гд. Харин ч өөрийгөө ямар хэмжээнд байгаагаа мэдээд сайжрах тухай бодооч.

    • Мэдээлэллийн технологи физикийн хичэээлийг бүх ангид ордог энэ 2 том шинжлэх ухааныг 1 хүн заах, нэг хичээлийг  2-хон ангид заадаг багш 2-ын хооронд маш их ялгаа байна иймд олон хичээл олон ангид ордог багш нараа арай  өөрөөр үнэлмээр байна. Үнэхээр их ачаалалтай ажилладаг. Бас залхаж байна.

  • Шударга бус үнэлгээ болсон хүүхдийн хөгжил төлөвшил сургуулийн хувь нэмэр дээр хэзээч багш хүн дутуу үнэлэгдэхгүй шүү 

  • Багш л гэх бусд нь яаах юм бээ ажилчид чинь цалин гэж өрөвдөлтэй юм авдаг хөдөлмөр хамгаалал гэж байхгүй хортой нөхцөл байхгүй нойл бохирийн нэмэгдэл гэж 3 % байхад энэ тал дээр сургууль бодож сансан юм бна уу 

    • Зорьж буй нь зөв арга нь болохгүй байна аа.Яг ажил хийдэг хүмүүс дээгүүр түвшинд гарч ирж чадахгүй байгаа нь харамсалтай.

  • Үнэлгээ шударга бус. Бүх хариуг нь сурагчиддаа хэлээд өгөөд өндөр үнэлгээ авсан хичээлээ ордоггүй багш нар зөндөөн тэнцсэн

  • Зөв зөв үр дүнгийн урамшууллыг сургууль нь өгхөөрөө захирал хичээлийн эрхлэгч нар үзэмжээрээ тойрон хүрээлсэн багш  ахдүү багш нартаа өгч төсвийг худлааа үрэлгэн зарцуулдаг энэ шалгалтанд цөөн хүн 25 авахаар болсон зарим сургууль хавтгайруулан олгож байгаа энэ хасагдсан зарим нөхдүүд уур нь хүрч боож үхэх гэхээрээ худлаа шалгалт болсон гэж үхэх гээд хэрэггүй юм бичиж бна .маш сайн дүгнэлт боллооо.сайдад амуилт хүсье

  • Хөвсгөлийн тэнэг мулгуу сайд ч гэж энд тэнд попроод өөрийгөө  рекламдана олигтой зүйл  хийхгүй хамгийн муу хүүхэд түүсэн юм шиг л авсан 

    • авч байсан цалинг нь хасахгүй л гсншдээ. түүгээр ардах амьдрал нь явдаг л юмбгаа биздээ. нэмэгдэл авахаар багш биш бна шүү дээ өөрөө бол. Тэгэхээр өөрийгөө сайн хөгжүүл

  • Шударга үнэлгээ болсон уу та бүхэн ямар бодолтой бна….янз бүр л авсан бололтой зарим сургууль чанга авч зарим нь найз нь дундаа ….яавал хамгийн шударгаар авах вэ?….энэ үнэлгээ олон багш нарыг гонсойлгох байх даа

  • Үнэлгээний үндсэн зорилго зөв. Гэхдээ сайжруулах зүйл байна. Эцэг эхийн санал асуулгыг дунд ахлах ангийн багш нарын даасан ангийнх нь эцэг эхчүүдээс авах хэрэгтэй. Мөн дунд ахлах ангийн багшийн хамгийн олон жил зааж байгаа ангиас нь шалгалт авмаар бна

  • маш  сайн  ажил  болжээ.  үүнийг  жилд  2  -3  удаа  хийж  байвал  бүр л сайжрах  бно до  .баяр  хүргэe.

  • Биеийн тамирынхаа багшийн ажлыг яаж үнэлэх гэж байна. Ялангуяа хүүхдийн спортын клуб, спортын төрөлжсөн сургалттай сургууль,спортын гүнзгийрүүлсэн сургалттай бүлэг,спортын ахлах сургуулийн багш нарын хөдөлмөрийг үнэлэх журам зөвхөн хичээл заагаад өөр зүйл хийдэггүй биеэ оторлосон бусад багшаас арай илүү байх ёстой шүү

  • Үнэлгээ нь худлаа. Багш нарыг намын болон бусад байдлаар ялгаварлан гадуурхсан байдалтайгаар үнэлсэн юм шиг харагдаад байна.  Үнэлээд 4төрлийн шалгуур байгаа юм байн. Үүний ганц шалгуур нь улсаас авсан шалгалт. Түүнээс бүх багш нар нэг нэгэндээ ойролцоо гарсан байхад, үлдсэн 3 шалгуур нь үнэхээр худал үнлэгдсэн гэж үзэж байна.  Үлдсэн 3 шалгуурыг нь сургуулиас өгдөг үнэлгээ юм байна мэдээж тийм үнэлгээгий сайныг зөвхөн захиралын талын хүмүүс сайн үнэлгээ авдаг. Улсын шалгалтаас ч дээгүүр оноо авсан багш нар ьайгаад байна.  Иймд заиралтай таагүй харьцдаг ба захиралын намын бус багш нар нь урамшуулалд хамрахгүй хохирч байна.  Ийм шалгалт аваад хэрэг байна уу. Авсан юм чинь өөрсдөө үнэлэх хэрэгтэй юм биш үү.  100хувийн 60хувийг сургууль үнэлэхд та нарын шалгалтын үр дүн захиралын талын хүмүүст огт үйлчлэхгүй юм байна, харин багш нарыг ялгасан  ажилын нэг юм байна гэж ойлгосон.  Хот суурин газруудад шударга байсанч магадгнйл дээ гэхдээ хөдөө орон нутагт ялангуяа баян өлгий аймагт ийм төрлийн үнэлгээ нь шударга байдагт итгэхгүй ээ.  Жишээ гэвэл би өнөөдөр сургуульд 22жил ажилласан багшийн үнэлгээг харлаа.  Улсаас авсан шалгалтын үнэлгээ нь бусдынхтай адилхан хэрнээ сургуулийн өгсөн Төлөвшил, хүүхэд хамгаалал гэсэн шалгууранд өгсөн үнэлгээ нь арай дэндүү юм аа.  22жил ажилласан багш хүүхдийг хамгаалаад, төлөвшүүлэх ажилд тааруу үнэлгээ авсан байна. Яг үнэндээ 48настай эмэгтэй хүн сурагчидаа өөрийн хүүхдүүдийн адил хайрлаж, хамгаалж, төлөвшүүлж чаддаг мундаг эх, багш хүн байгаа юм байх гэж  боддог. Гэтэл сургуулас өгсөн үнэлгээ нь ганцжил ажиллаж одоо ажилаа хийж сурч байгаа багшаас тааруу үнэлгээ аваад байгаа нь харамсалтай юм аа.  Монголын сургуулиудад намын бодлого тийм чухал юм уу, намын үзэл бодлоо орхих цаг нь болоогүй уу.  Багш нарыг ялгаж үнлэхийг зогсоо.  Шалгалт авсан юм бол өөрсдөө шударга дүгнээрэй. 100хувь дүгнэж чадахгүй юм бол   олон жил ажиллаж улсдаа нутагтаа хавгүй их хувь нэмэр, хөдөлмөрөөшингээсэн хүмүүсийг зүгээр л ажилийг нь хийлгэ. 22жил ажилсан туршлагтай багш нараас шалгалт авсанаасаа илүү залуу багш нараас үнэн зөвөөр түвшин тогтоох шалгалтаа аваарай. 

  • Шударга үнэлгээ болоогүй ээ. Авсан багш нараасаа шалтгаалаад, зарим нь хэлж өгч, хийж өгч байж л 1,2 түвшинд хүрч өгсөн.

  • зарим хувийн цэцэрлэгт орсон хүүхдүүдийн төлбөрөөс улс төлөлцөнө гэсэн байсан. хувийн цэцэрлэгүүд огтоос төлбөрөө багасгаагүй, харин нэмсэн

  • Энэ үнэлгээг зөв гэж харж байгаа. Харин цаашид хэрхэн сайжруулах вэ ? гэдгийг олон өнцгөөс харж шийдлийг олох хэрэгтэй. Тухайлбал өмнөх хичээлийн жилийн ангийг дараагийн дэвшсэн жилтэй харьцуулахад дутагдалтай санагдаж байна. Учир нь агуулга хүндэрч, өргөсөж орж ирж байгаа… гэх мэт. Тухайн шалгалт асуулгын үр дүнгээр нь тооцож урамшуулах талаас нь гаргалгаа хийвэл зохистой байх. 

Холбоотой мэдээ