Зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар галт зэвсгээр хий буудан нэгнийгээ сүрдүүлсэн хэргийг шалгаж байна

2022-09-12

Цагдаагийн байгууллагад өчигдөр 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс уг хэргийг шалгахад, 47 настай, эрэгтэй “Б” гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй “Б” гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, “Сайга” загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг тогтоосон байна.

Иймд галт зэвсгийг хураан авч, тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ