Улаанбаатар-Дархан чиглэлийн II, IV багцын авто замын хөдөлгөөнийг аравдугаар сард нээхээр ажиллаж байна

2022-09-10
Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр ажиллав. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслүүдийн санхүүжилтээр барьж буй.

Нийт таван багцад тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хоёр болон дөрөвдүгээр багцын ажлууд хугацааны хоцрогдолтой, анхаарах шаардлагатай байгаа тул хоёрдугаар багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам дээр ажиллаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Хоёрдугаар багцын ажлыг Азийн хөгжлий банкны санхүүжилтээр “Арж капитал” ХХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Жунмэи Инженеринг групп компаниуд гүйцэтгэж байгаа юм. “Арж капитал” ХХК-ийн ажлын явц 72.7 хувь, БНХАУ-ын Жунмэи Инженеринг группын ажил 43.7 хувьтай байна. Гэрээгээр 2023 оны гурав болон есдүгэээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Гэхдээ энэ оны аравдугаар сард багтааж замын хучилтыг дуусган замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Санхүүжилт саадгүй, гүйцэтгэлийг тухай бүр олгож байгаа ба хил гаалиас шалтгаалж ажил удааширч, саатсан зүйлгүйг гүйцэтгэгч компаний удирдлагууд хэллээ.

Харин 4-р багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сард нээхээр ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн удаан, хүндрэлтэй хэсэг энэ юм. Санхүүжилтийн сааталгүй ч гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан. Одоо авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна.

Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай. Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж дөрвөн эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны аравдугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Сангийн яам

Холбоотой мэдээ