Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийслэл хотын Ерөнхий архитекторыг огцруулахаар НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хотын Ерөнхий архитектор  Н.Нацагдоржийг огцруулах саналыг төлөөлөгч Б.Сүхбаатар гаргасан байна.

Н.Нацагдоржийг гурван шалтгаанаар огцруулахаар яригдаж байгаа гэнэ. Нэгдүгээрт, НИТХ дээр ажлаа тайлагнадаггүй, Хоёрдугаарт, хотын төвөөр барилга байгууламж нэмж бариулахгүй гэсэн үүргийг зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрөл олгосон, Гуравдугаарт, Сонсголон төсөл буюу шинэ дагуул хотын тухай дур мэдэн ярих болсон гэх асуудлаар огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр хэлжээ.

Хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийн хувьд үүрэгт ажилдаа ороод нэг жил болж буй аж. Н.Нацагдорж нь ерөнхийлөгчийн хүн гэгддэг бөгөөд хотын одоогийн удирдлагуудыг түүнтэй холбодог хүн гэлцдэг. Тэгэхээр түүнийг огцруулах асуудал нь улс төрийн зорилготой гэдэг ойгомжтой гэлцэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn