
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарын тухайд ОХУ-тай хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцлаа.
Нэгдүгээрт ДЦС-3-ын хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх ажилд ОХУ-ын Интер РАО компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн. ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Энэ талаар ОХУ-ын эрчим хүчний сайдтай уулзаж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Үүний дараа хоёр улсын Сангийн яам хооронд санхүүжилтийн хэлэлцээрүүд хийгдэнэ.
Хоёрдугаарт Эгийн голын усан цахилгаан станцыг ОХУ-ын талын зарим эх сурвалж сонирхож эхэлсэн. Өмнө нь эсэргүүцээд хөдөлгөдөггүй байсан бол энэ удаа төслийг хэрэгжүүлэхээр болж байна.
Гуравдугаарт ОХУ-аас өндөр хүчдэлийн шугамаар энэ жил 340 орчим МВт цахилгаан эрчим хүч авах шаардлага үүсэж буй. Цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцлоо” гэж мэдэгдлээ.
Ийнхүү Б.Чойжилсүрэн нар энэ өвөл эрчим хүээр тасарна гэсэн айдасгүй болгож “аргаллаа”.