С.Амарсайхан: Муудсан махыг олон нийтийн нүдэн дээр ил устгалд оруулна

Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын газрын дарга, хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. 6000 тонн махнаас 5700 гаруй нь шаардлага хангасан учир экспортод гаргахаар төлөвлөж байна. Мөн олон сар яригдаж буй махыг устгалд оруулахаар ярьж байгаа ч цагдаа, хуулийн байгууллагаар шалгаж байж устгана. Нэг дарга устга гэж хэлээд шууд устгачихдаг зүйл биш , хугацаа ордог.

Мах устгалын асуудал далд явахгүй, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангаж нийтэд ил устгалд оруулна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn