
Дүүжин тээврийг 2024 онд ашиглалтад оруулах талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг мэдээлжээ. Анх Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон ч чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн учраас чиглэлийг өөрчлөхөөр болжээ.
Тодруулбал, Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна.
- Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км
- Хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгчээ.
2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулна.