Ш.Раднаасэд гишүүн аймаг сумдын төрийн албан хаагчдын дипломыг нэг мөр шалга хэмээн Төрийн албаны зөвлөлд ханджээ

Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн салбарын багш нарын дипломыг шалгаж тэдний дунд байгаа хуурамч дипломтой нөхдүүдийг зарлана хэмээн мэдэгдсэн.

Ингээд хоёр хоногийн өмнө хэвлэлийнхнийг цуглуулж “Боловсролын салбарт нийт 71 мянган диплом бий. Энэ бол манай салбарт нийт 51 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч бий. Зарим багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Эдгээрээс нийт 59 мянган дипломыг шалгасан. Үүнээс 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Мөн 2000 бичиг баримт сэжигтэй байна” гэж мэдэгдээд байгаа.

Мөн дараагийн ээлжинд төрийн албаныхны дипломыг шалга нь зүйтэй гэж үзэж байгаагаа бас илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн нүүр номондоо дараах постыг оруулжээ.

Тэрбээр “Ойрын өдрүүдэд их, дээд сургуулийн хуурамч дипломын асуудал нийгмийн анхаарлыг их татаж байна. Ажил нэгэнт эхэлсэн бол аймаг, сумдын удирдлагууд болон түүний тамгын газар, төрийн жинхэнэ албан хаагчдын дипломын асуудлыг нэг мөр шалга гэж Төрийн албаны зөвлөлд хандлаа. Гэрээ нэг мөсөн сайн цэвэрлэе…” гэжээ.

Түүнийхээр аймаг сумдын төрийн албан хаагчдын дипломыг шалгадаг нь зөв байх. Үүн дээр нэмээд УИХ-ын болоод Засгийн газрын гишүүд, яамдын түшмэлүүдийн дипломыг шалгах нь зүйтэй. Ингэж байж хуурамч дипломын асуудал цэгцрэх нь ойлгомжтой юм.

Radnaased Shatarbal

Ойрын өдрүүдэд их, дээд сургуулийн хуурамч дипломын асуудал нийгмийн анхаарлыг их татаж байна. Ажил нэгэнт эхэлсэн бол аймаг, сумдын удирдлагууд болон түүний тамгын газар, төрийн жинхэнэ албан хаагчдын дипломын асуудлыг нэг мөр шалга гэж Төрийн албаны зөвлөлд хандлаа. Гэрээ нэг мөсөн сайн цэвэрлэе…


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn