Аваргуудын лиг: Италийн “Наполи” Английн “Ливерпуль”-ийг бут ниргэлээ

2022-09-08

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод “Наполи” талбай дээрээ “Ливерпуль”-ийг 4:1-ээр буулган авлаа.

Талбайн эздээс Петр Зелински дубль хийж, Андре-Замбо Ангисса, Жованни Симеоне нар тус бүр нэг гоол оруулжээ. Мерсисайдын багаас Луис Диаз нэр төрийн гоолыг оруулжээ.  Ийнхүү “Наполи” 3 оноо авсан бол “Ливерпуль” хараахан нэг ч оноо аваагүй явна.

“Наполи” 9-р сарын 13-нд “Рейнжерс”-ийн талбайд зочлон тоглоно. Харин “Ливерпуль” “Аякс”-ыг талбайдаа хүлээн авна.

Холбоотой мэдээ