“ДЦС-III”-ын захирал Л.Эрхбаатарыг ЭЦА-наас авлигын хэргээр саатуулжээ

“Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилжээ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байх үед нь барьж, саатуулсан байна.

Авлигатай тэмцэх газар болон ЭЦА-ны холбогдох хэлтэс уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Албаны хүмүүс “Шалгалтын ажил үргэлжилж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ. Шалгалт дууссаны дараа түүнийг ажлаас чөлөөлөх эсэх болон бусад шийдвэрийг гаргах аж.

Албан бус мэдээллээр Л.Энхбаатар “Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсөн шалтгаанаар авлига авсан байж болзошгүй байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд томилогдоод нэг жил болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn