Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд бид хоёрын МУИС-ийн дипломд эргэлзэх хэрэггүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг МУИС-ийг төгссөн, төгсөөгүй зэрэг эргэлзээ цахим орчинд гараад буй. Үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.

Тэрбээр “Төгссөн байдал бодитой. Заасан багш нар, хамт суралцсан ангийн нөхөд маань байгаа. Диплом хамгаалсан сэдэв, дипломын дугаар нь ч бодитой. 2009 оны зургадугаар сарын 2-ны өдөр ЗГХЭГ-т томилогдож, улс төрийн шинжлэх ухаанаар суралцах шаардлага гарсан учраас МУИС-ийн бакалаврт сурсан. Бидний дипломыг цахим системээс шүүн харах боломжтой” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn