Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийг зөрчиж буй Ж.Соронзон захирлыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан

2022-09-07

ОМХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх БШУ-ны сайдын тушаал гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчид өгсөн мэдээллийнхээ үеэр хэллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүсэл, яс угсаагаар ялгаварлан гадуурхаж болохгүй. Өчигдөр Ж.Соронзон захирлын мэдэгдлээс харахад эдгээр Үндсэн хуулийн үнэт зарчмуудыг зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг бодитой нийгэмд харуулж байна.

БШУ-ны сайд шийдвэрээ гаргаад, ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан. Арга барилын хоцрогдлыг бодитой харуулж байна.

Оросын ЭСЯ болон бусад төлөөллүүд ойлгох байх гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй, Монгол хүүхдүүдийг сургаж буй сургууль” гэлээ.

Холбоотой мэдээ