Б.Баасандорж: Эмээлт дэх “Эм Ди Си Пи” үйлдвэрийн махыг устгалд оруулах гэж байгаа

Иргэдийн гомдлын дагуу энэ оны тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байдаг. Тэгвэл шалгалтаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн ч тус үйлдвэрийн махыг устгалд оруулагүй хэвээр байна.

Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байсан юм.

Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж “507 тонн маханд нянгийн тоо аюултай хэмжээнд илэрсэн. Устгалд оруулахаар 11 төрийн байгууллагын төлөөлөл орсон устгалын зөвлөлд журмынхаа дагуу шилжүүлж байгаа. Дулааны аргаар бэлтгэсэн мах дотоодын зах зээлд нийлүүлэгдэхгүй, тагнуул, хуулийнхантай хамтарч лацадсан. Төрийн хяналт шалгалтын ажлыг сэтгэл хөдлөлийн дагуу хийхгүй. Ном журмынх нь дагуу хийх ёстой” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn