
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авилга авдаг байж болзошгүй талаарх цуврал нэвтрүүлгийг сэтгүүлч С.Будрагчаа баримтад тулгуурлан олон нийтэд хүргэсэн. Зөвхөн энэ жилийн тухайд гэхэд тус сургууль элсэн суралцахаар шинээр бүртгүүлэх гэсэн 50 хүүхдээс 16 сая төгрөгийн авлигалыг авсныг баримтаар баталгаажуулсан тухайгаа сэтгүүлч С.Будрагчаа хэлсэн юм. Үүний хариуд Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг цагдаад шалгуулах гомдол гаргаад буй юм.
Тус сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр/2022.09.07/ хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Будрагчаагийн гүтгэлэг, шантааж хэрээс хэтэрлээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид ханддаг юм бил үү гэж бодож байна. Би С.Будрагчаа шиг сэтгүүлчийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг ОХУ шийднэ. Энэ сургуулийг байгуулсан цагаас нь би захирлаар ажиллаж, ямар түвшинд хүргэснийг мэдэж байгаа.
Манай нэг сурагчийн ээж “С.Будрагчаа манай нутгийн залуу байгаа юм. Эцэггүй өссөн. Эмээ, өвөө хоёр дээрээ ядуу тарчиг өссөн. ээж нь гэж архичин авгай байдаг юм. Энэ хүнд өөрийн гэсэн өмчлөх өмч байхгүй учраас мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ” гэж бичиж байгаа юм. Тиймээс хөөрхий амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг есөн жороор нь дуудаад баймааргүй байна л даа зайлуул” гэжээ.